Зөвлөх үйлчилгээ
Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимаас тодорхойлохдоо “зөв худалдан авагчтайгаа уулзаж чаддаггүй, түүнийг хайхад хэцүү” гэсэн байдаг. Одоогийн байдлаар БНХАУ-тай худалдаа хийхэд хэлний саад бэрхшээл, мэдээллийн хүртээмжгүй байдал, хил гаалийн бүрдүүлэлтээс болоод дунд нь заавал албан бус зуучлагч нэг өвөрмонгол хүн байдаг.
2010 оноос хойш дотоодын үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд орох гэсэн оролдлогууд хийсээр байгаа боловч амжилттай хэрэгжсэн төслүүд харьцангуй цөөн байна. Үүнийг нэг талаар бид тухайн зах зээлийн худалдааны соёлын онцлог, бүс нутгийн онцлогийг харгалзан үзээгүйгээс болсон гэж хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэсэн дүгнэж байна.
Бид үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээл дэх худалдан авагчдад таниулах, холбон зуучлах, 2 талын дистрибютерийн гэрээг хийх, тээвэр хариуцах болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.